Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 11:3-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Аталиа уг газрыг захирч байх хооронд тэрээр асрагчийнхаа хамт ЭЗЭНий өргөөнд зургаан жил нуугдаж байв.

4. Долоо дахь жил Иехоиада хүн илгээж, каричуудын болон хамгаалагчдын зуутын дарга нарыг авчирч, тэднийг өөр уруугаа ЭЗЭНий өргөөнд авчрав. Тэгээд тэрээр тэдэнтэй гэрээ байгуулан, ЭЗЭНий өргөөнд тэднийг тангараглуулж, тэдэнд хааны хүүг харуулав.

5. Тэрээр тэдэнд тушаан—Та нарын хийх зүйл энэ юм. Амралтын өдөр ирж, хааны гэрийг харгалздаг та бүгдийн гуравны нэг нь

6. (гуравны нэг нь бас Сур дааман хаалган дээр, мөн гуравны нэг нь хамгаалагчдын арын дааман хаалган дээр) хамгаалалтын төлөө ордныг харгалзах ёстой.

7. Амралтын өдөр гардаг бүх хүн буюу та нарын хоёр хэсэг нь хааны төлөө ЭЗЭНий өргөөг хамгаалагтун.

8. Тэгээд хүн бүр гартаа зэр зэвсгээ авч, та нар хааныг хүрээлэн зогс. Хүрээний дотор орогч хэнийг боловч алах ёстой. Гарч, орох бүрийд нь хаантай хамт байгтун гэв.

9. Зуутын дарга нар тахилч Иехоиадагийн тушаасан бүгдийг ёсоор гүйцэтгэв. Тэдний хүн бүр амралтын өдөр ордог, гардаг бүх эрсээ дагуулан тахилч Иехоиада уруу ирэв.

10. Тахилч зуутын дарга нарт ЭЗЭНий өргөөн дэх, Давид хааны жад, бамбайнуудыг өгөв.

11. Харуулын хүн бүр гартаа зэвсгээ бариад, өргөөний баруун талаас зүүн тал хүртэл хааныг хүрээлэн тахилын ширээ болон өргөөний хажуугаар зогсоцгоов.

12. Үүний дараа Иехоиада хааны хүүг гарган ирж, түүнд титэм өмсгөн, гэрчлэл өгөв. Тэд түүнийг хаан болгон тосолж, алга ташин,—Хаан мөнх наслаг! гэцгээв.

13. Аталиа харуулын болон хүмүүсийн дуу чимээг сонсоод, хүмүүс уруу ЭЗЭНий өргөөнд орж ирэв.

14. Түүнийг харахад, хаан заншил ёсоор баганын дэргэд зогсож байв. Ахмадууд болон бүрээчид хааны дэргэд зогсож, тэр газрын бүх ард түмэн баярлалдан, бүрээгээ хүнгэнүүлж байлаа. Тэгэхэд Аталиа хувцсаа ураад,—Тэрслэлт! Тэрслэлт! гэж хашхирав.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 11