Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 29:11-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Зөгнөл нь бүхэлдээ та нарын хувьд лацдуулсан номын үгс мэт болно. Тэд үүнийг номч хүнд өгч, “Үүнийг уншиж хайрла” гэхэд тэр “Би чадахгүй. Яагаад гэвэл энэ нь лацдуулсан” гэж өгүүлнэ.

12. Дараа нь тэр номыг бичиг мэдэхгүй нэгэнд өгч, “Үүнийг уншиж хайрла” гэхэд тэр “Би уншиж мэдэхгүй” гэж хариулна.

13. Эзэн “Энэ ард түмэн амаараа ойртон,уруулаараа Намайг хүндлэвч,зүрхээрээ Надаас хол байна.Тэд Намайг эмээн хүндлэхэд захирагчдын тушаалаар суралцжээ.

14. Тийм учраас үзэгтүн.Би энэ ард түмний дотор ер бусын гайхамшигт,гайхалтай зүйлийг дахин бүтээнэ.Тэдний мэргэдийн мэргэн ухаан нь мөхөж,гярхай хүмүүсийн ялгах чадвар нь алга болно” гэв.

15. Өөрсдийн санаагаа ЭЗЭНээс ор тас нууцалж,үйлсээ харанхуй газарт хийж,“Хэн биднийг харах юм бэ?”“Хэн биднийг мэдэх вэ?” гэж хэлдэг хүмүүс гаслантай яа.

16. Та орвонгоор нь эргүүлжээ!Ваарчинг шавартай адилтган үзэж болох уу?Бүтээгдсэн зүйл нь бүтээгчдээ хандан“Тэр намайг хийгээгүй” гэх юм гэж үү?Ваар нь ваарчиндаа хандан“Тэр мулгуу хүн” гэж өгүүлэх үү?

17. Өчүүхэн хугацааны дарааЛиван нь үржил шимтэй талбай болон хувирч,үржил шимтэй талбай нь ой хэмээн тооцогдоно.

18. Тэр өдөр дүлий нь номын үгсийг сонсож,бүрэнхий харанхуйгаас сохруудын нүд нь харах болно.

19. Даруу нэгний баяр хөөр ЭЗЭНий дотор өсөн нэмэгдэж,хүн төрөлхтний үгээгүйчүүд Израилийн Ариун Нэгэн дотор баясна.

20. Учир нь харгислагчдын төгсгөл ирж,элэглэгчид алга болж,бузар мууг үйлдэхийг санаархагч бүхэн таслагдана.

21. Үгээр хүнийг буруутгагчид,дааман хаалган дээр шүүгч нэгнийг занганд оруулагчид,худал баримтаар зөвтнийг буруутан болгогчид таслагдана.

22. Ийм учраас Абрахамыг аварсан ЭЗЭН Иаковын гэрийн тухай айлдахдаа“Одоо Иаков ичихгүй, нүүр нь улайхгүй болов.

23. Харин Миний мутрын бүтээл болох хүүхдүүдээ тэр өөрийнхөө дотор харахдаа,тэд Миний нэрийг нандигнана.Үнэхээр тэд Иаковын Ариун Нэгэнийг нандигнан,Израилийн Бурханы аймшиг дотор зогсоно.

24. Сүнсээр төөрөгчид үнэнийг мэдэж,шүүмжлэгчид зааврыг хүлээн авна” гэв.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 29