Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 13:16-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Нялхсыг ч өөрсдийнх нь нүдний өмнө хэмх чулуудан,орон байрыг нь тонож,эхнэрүүдийг нь хүчирхийлнэ.

17. Үзэгтүн, Би мөнгийг үл тоогч,алтыг үл таашаагч медечүүдийг тэдний эсрэг хөдөлгөнө.

18. Тэдний нум залуусыг хиаруулан,хэвлийд байгаа үрсийг ч үл өршөөнө.Тэдний нүд хүүхдийг ч энэрэхгүй.

19. Хаанчлалуудын чимэг,халдеичуудын бахархлын алдар болсон Вавилон нь Бурхан Содом,Гоморраг унагасан шиг унана.

20. Үеийн үед хэзээ ч тэнд хүн оршин сууж, амьдрахгүй.Тэнд арабууд майхнаа барихгүй,хоньчид сүргээ хотлуулахгүй.

21. Харин тэнд цөлийн амьтад л хэвтэж,тэдний байшингууд шар шувуугаар дүүрч,тэнд тэмээн хяруул амьдарч,сагсгар ямаанууд тоглоно.

22. Тэдний бэхэлсэн цамхгуудад цөөвөр чоно ульж,баян тансаг харшид нь чононцор үүрлэнэ.Тэр цаг ойрхон, тэр өдөр удахгүй ирнэ.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 13