Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 13:16-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Нялхсыг ч өөрсдийнх нь нүдний өмнө хэмх чулуудан,орон байрыг нь тонож,эхнэрүүдийг нь хүчирхийлнэ.

17. Үзэгтүн, Би мөнгийг үл тоогч,алтыг үл таашаагч медечүүдийг тэдний эсрэг хөдөлгөнө.

18. Тэдний нум залуусыг хиаруулан,хэвлийд байгаа үрсийг ч үл өршөөнө.Тэдний нүд хүүхдийг ч энэрэхгүй.

19. Хаанчлалуудын чимэг,халдеичуудын бахархлын алдар болсон Вавилон нь Бурхан Содом,Гоморраг унагасан шиг унана.

20. Үеийн үед хэзээ ч тэнд хүн оршин сууж, амьдрахгүй.Тэнд арабууд майхнаа барихгүй,хоньчид сүргээ хотлуулахгүй.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 13