Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Исаиа 13:13-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Би тэнгэрийг донсолгоно.Түмэн цэргийн ЭЗЭНий шатаж буй уур хилэнгийн өдөрТүүнийг уурлахад газар байрнаасаа чичирнэ.

14. Хүн бүр хөөгдсөн бөхөн гөрөөс,эзэнгүй хонь мэт өөрийн хүмүүс уруугаа эргэж,төрөлх нутаг уруугаа зугтана.

15. Олдсон хүн бүрийг жадалж,олзлогдсон хүн бүрийг нь сэлмээр хорооно.

16. Нялхсыг ч өөрсдийнх нь нүдний өмнө хэмх чулуудан,орон байрыг нь тонож,эхнэрүүдийг нь хүчирхийлнэ.

17. Үзэгтүн, Би мөнгийг үл тоогч,алтыг үл таашаагч медечүүдийг тэдний эсрэг хөдөлгөнө.

18. Тэдний нум залуусыг хиаруулан,хэвлийд байгаа үрсийг ч үл өршөөнө.Тэдний нүд хүүхдийг ч энэрэхгүй.

19. Хаанчлалуудын чимэг,халдеичуудын бахархлын алдар болсон Вавилон нь Бурхан Содом,Гоморраг унагасан шиг унана.

20. Үеийн үед хэзээ ч тэнд хүн оршин сууж, амьдрахгүй.Тэнд арабууд майхнаа барихгүй,хоньчид сүргээ хотлуулахгүй.

бүрэн бүлгийг уншина уу Исаиа 13