Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 7:16-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Би өнгөрөн одож байна.Би мөнх амьдрахгүй.Миний өдрүүд амьсгал учраас намайг ганцааранг минь орхиоч.

17. Та түүнийг эрхэмлэж,түүний талаар санаа тавих болохоор хүн гэгч нь юу юм бэ?

18. Юунд Та түүнийг өглөө бүр шалгаж,агшин бүрд түүнийг сорино вэ?

19. Та надаас Өөрийн харцаа хэзээ ч холдуулахгүй,эсвэл шүлсээ залгих хүртэл миньнамайг ганцааранг минь орхихгүй юм гэж үү?

20. Би нүгэл үйлдсэн үү?Хүмүүсийн харгалзагч аа, Танд би юу хийсэн юм бэ?Би өөрөө өөртөө дарамт болтол юунд Та намайг Өөрийн бай болгосон бэ?

21. Тэгвэл яагаад Та миний нүглийг өршөөхгүй,гэм бурууг минь зайлуулдаггүй вэ?Одоо би шороонд хэвтэх болно.Та намайг хайвч би байхгүй гэв.

бүрэн бүлгийг уншина уу Иов 7