Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 7:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Хүн гэгч нь газар дэлхий дээр албадлагын ажилд нухлуулдаг бөгөөдтүүний өдрүүд нь ч хөлсний хүний өдрүүдтэй адил биш гэж үү?

2. Сүүдрийг хүсэмжилдэг боол хүнтэй адил буюухөлсөө хүсэн хүлээдэг хөлсний хүнтэй адил,

3. үүнчлэн хоосон саруудыг өнгөрүүлэх нь надад хуваарилагдсан бөгөөдзовлонт шөнүүд надад тогтоогджээ.

4. Хэвтэхдээ би “Хэзээ би босох бол доо?” хэмээн бодовчшөнө үргэлжилсээр байх бөгөөдүүр цайтал би эргэж хөрвөсөөр өнгөрөөнө.

5. Бие минь өтөнд болон тоосон хальсанд хучигдан,арьс минь эвэршин хагардаг.

6. Миний өдрүүд нэхмэлчний зүүнээс ч хурдан өнгөрч,найдваргүйгээр төгсгөлдөө ойртоно.

7. Миний амьдрал бол амьсгал гэдгийг санаач.Миний нүд дахин сайныг үзэхгүй.

8. Намайг хардаг хүний нүд намайг дахин харахгүй.Таны нүд над дээр байх боловч би байхгүй.

9. Үүл замхран оддог.Үүнчлэн Үхэгсдийн орон уруу явагсад гарч ирдэггүй билээ.

10. Тэрээр гэр орондоо дахин эргэж ирэхгүй бөгөөдтүүний оромж нь ч түүнийг мэдэхээ болино.

бүрэн бүлгийг уншина уу Иов 7