Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 35:4-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Би чамд болон чамтай хамт байгаа андуудад чинь хариулъя.

5. Тэнгэр өөд хараад, үзэгтүн.Та нарын дээрх үүлсийг харагтун.

6. Чи нүгэл хийсэн бол Түүний эсрэг юуг гүйцэлдүүлдэг вэ?Чиний нүгэл хилэнцүүд олон бол Түүнд чи юу хийдэг вэ?

7. Чи шударга зөв бол Түүнд юу өгч,эсвэл Тэрээр чиний гараас юу авдаг вэ?

8. Чиний хорон муу өөртэй чинь адил хүний төлөө бөгөөдшударга зөв чинь хүний хүүгийн төлөө юм.

9. Тоо томшгүй дарлалуудаас болж тэд хашхирцгаадаг.Хүчтэний гараас болж тэд тусламж эрэн хашхирцгаадаг.

10. Гэвч хэн ч“Шөнөөр эгшиг дуу өгдөг миний Бүтээгч Бурхан хаана байна вэ?

11. Тэрээр бидэнд газрын амьтдаас ч илүүгээр заадаг бөгөөдбиднийг тэнгэрийн шувуудаас ч илүү мэргэн болгодог” гэж хэлдэггүй юм.

12. Тэд тэнд орилдогболовч бузар муу хүмүүсийн бардамналаас болж Тэрээр хариулдаггүй.

13. Үнэхээр Бурхан хоосонг сонсохгүй,Төгс Хүчит Нэгэн ч үүнийг анхаарахгүй.

бүрэн бүлгийг уншина уу Иов 35