Бүлэг

  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40
  41. 41
  42. 42

Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 35 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Дараа нь Елиху үргэлжлүүлэн,—

2. Энэ чинь шударга ёсны дагуу байна гэж чи бодож байна уу?Чи “Миний шударга зөв байдал Бурханыхаас илүү юм” гэж хэлэх үү?

3. Учир нь чи“Энэ нь Танд ямар хэрэгтэй юм бэ?Би нүгэл хийсэн байхаас илүү ямар ашгийг би авах вэ?” гэдэг.

4. Би чамд болон чамтай хамт байгаа андуудад чинь хариулъя.

5. Тэнгэр өөд хараад, үзэгтүн.Та нарын дээрх үүлсийг харагтун.

6. Чи нүгэл хийсэн бол Түүний эсрэг юуг гүйцэлдүүлдэг вэ?Чиний нүгэл хилэнцүүд олон бол Түүнд чи юу хийдэг вэ?

7. Чи шударга зөв бол Түүнд юу өгч,эсвэл Тэрээр чиний гараас юу авдаг вэ?

8. Чиний хорон муу өөртэй чинь адил хүний төлөө бөгөөдшударга зөв чинь хүний хүүгийн төлөө юм.

9. Тоо томшгүй дарлалуудаас болж тэд хашхирцгаадаг.Хүчтэний гараас болж тэд тусламж эрэн хашхирцгаадаг.

10. Гэвч хэн ч“Шөнөөр эгшиг дуу өгдөг миний Бүтээгч Бурхан хаана байна вэ?

11. Тэрээр бидэнд газрын амьтдаас ч илүүгээр заадаг бөгөөдбиднийг тэнгэрийн шувуудаас ч илүү мэргэн болгодог” гэж хэлдэггүй юм.

12. Тэд тэнд орилдогболовч бузар муу хүмүүсийн бардамналаас болж Тэрээр хариулдаггүй.

13. Үнэхээр Бурхан хоосонг сонсохгүй,Төгс Хүчит Нэгэн ч үүнийг анхаарахгүй.

14. Тэгэх тусам Түүнийг хардаггүй гэж чамайг өгүүлэхэд сонсохгүй.Хэрэг Түүний өмнө байгаа бөгөөдчи Түүнийг хүлээх ёстой!

15. Одоо ч, Тэр Өөрийн уур хилэнгээр залраагүй, нүгэл хилэнцийг ч олж хараагүй байгаа учраас,

16. тиймээс Иов амаа утгагүй хоосноор нээдэг.Тэрээр мэдлэггүйгээр үгсээ олшруулдаг ажээ гэв.