Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 35:11-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Тэрээр бидэнд газрын амьтдаас ч илүүгээр заадаг бөгөөдбиднийг тэнгэрийн шувуудаас ч илүү мэргэн болгодог” гэж хэлдэггүй юм.

12. Тэд тэнд орилдогболовч бузар муу хүмүүсийн бардамналаас болж Тэрээр хариулдаггүй.

13. Үнэхээр Бурхан хоосонг сонсохгүй,Төгс Хүчит Нэгэн ч үүнийг анхаарахгүй.

14. Тэгэх тусам Түүнийг хардаггүй гэж чамайг өгүүлэхэд сонсохгүй.Хэрэг Түүний өмнө байгаа бөгөөдчи Түүнийг хүлээх ёстой!

15. Одоо ч, Тэр Өөрийн уур хилэнгээр залраагүй, нүгэл хилэнцийг ч олж хараагүй байгаа учраас,

16. тиймээс Иов амаа утгагүй хоосноор нээдэг.Тэрээр мэдлэггүйгээр үгсээ олшруулдаг ажээ гэв.

бүрэн бүлгийг уншина уу Иов 35