Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 34:6-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Өөрийн зөвийн тухайд би худлаа хэлэх юм гэж үү?Би нүгэлгүй боловч шарх минь эдгэшгүй” гэсэн.

7. Ямар хүн Иов шиг вэ?Тэрээр ус уудаг шигээ элэглэж байна,

8. гэм буруу үйлдэгчидтэй хамт явж,хорон муу хүмүүстэй алхдаг.

9. Учир нь тэрээр“Бурханд таалагдлаа гэхэд энэ нь хүнд ямар ч ашиггүй” гэсэн.

10. Тийм учраас, ухаантай хүмүүс та нар,намайг сонсоцгоо.Хорон мууг үйлдэх нь Бурханаас,бурууг үйлдэх нь Төгс Хүчит Нэгэнээс хол байг.

11. Учир нь Тэрээр хүнд ажлынх нь дагуу хариулж,өөрийнх нь зам мөрийн дагуу хүнд өгдөг ажээ.

12. Үнэндээ Бурхан хорон муугаар үйлдэхгүй бөгөөдТөгс Хүчит Нэгэн ч шударга ёсыг гуйвуулахгүй.

13. Газар дэлхийн эрх мэдлийг хэн Түүнд өгсөн юм бэ?Бүхий л ертөнцийг хэн Түүн дээр тогтоосон юм бэ?

14. Хэрэв Тэрээр Өөр уруугаа Өөрийн сүнс,Өөрийн амьсгалыг цуглуулсан бөгөөдхэрэв ийн үйлдэхээр шийдсэн бол,

15. бүх бие махбод хамтдаа үхэж,хүн шороонд буцах байсан.

16. Харин ухаан байвал үүнийг сонс.Миний үгсийг сонс.

17. Шударга ёсыг үзэн яддаг нэгэн захирах гэж үү?Зөв шударга, хүчит Нэгэнийг чи буруутгах уу?

18. Тэрээр хааныг “Өөдгүй нэгэн ээ”,ноёдыг “Хорон муучууд аа” гэдэг.

бүрэн бүлгийг уншина уу Иов 34