Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 29:5-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Төгс Хүчит Нэгэн надтай хамт байсаар,хүүхдүүд минь намайг хүрээлэн байв.

6. Алхмууд минь цөцгийн тосонд булхагдаж,хад чулуу надад зориулан тос цутгадаг байв.

7. Би хотын дааман хаалга уруу гарч,талбай дээр суудлаа эзэлдэг байсан бөгөөд

8. залуус намайг хараад нуугдаж,өвгөд босож, зогсдог байв.

9. Ноёд үгсээ хорьж,гараараа амаа тагладаг байв.

10. Язгууртнуудын дуу алга болж,хэл нь тагнайнд нь наалддаг байв.

11. Учир нь чихнүүд сонсоод намайг ерөөгдсөн гэж дуудаж,нүднүүд хараад намайг гэрчилдэг байв.

12. Яагаад гэвэл би тусламж гуйн хашхирсан ядуусыг хийгээдтуслагчгүй өнчин хүмүүсийг авардаг байв.

13. Үхэж буй хүмүүсийн ерөөл надад ирж,би бэлэвсэн эмэгтэйчүүдийн зүрхийг баярлуулан дуулуулдаг байсан.

14. Би шударга зөвийг өмсөж,тэр намайг хувцаслав.Миний зөвт байдал нөмрөг болон малгай мэт байв.

15. Би сохорт нүд нь,доголонд хөл нь болж байв.

16. Би үгээгүйчүүдэд эцэг нь байсан бөгөөдмэддэггүй хэргийн учрыг ч шинжин тайлж байв.

бүрэн бүлгийг уншина уу Иов 29