Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 29:11-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Учир нь чихнүүд сонсоод намайг ерөөгдсөн гэж дуудаж,нүднүүд хараад намайг гэрчилдэг байв.

12. Яагаад гэвэл би тусламж гуйн хашхирсан ядуусыг хийгээдтуслагчгүй өнчин хүмүүсийг авардаг байв.

13. Үхэж буй хүмүүсийн ерөөл надад ирж,би бэлэвсэн эмэгтэйчүүдийн зүрхийг баярлуулан дуулуулдаг байсан.

14. Би шударга зөвийг өмсөж,тэр намайг хувцаслав.Миний зөвт байдал нөмрөг болон малгай мэт байв.

15. Би сохорт нүд нь,доголонд хөл нь болж байв.

16. Би үгээгүйчүүдэд эцэг нь байсан бөгөөдмэддэггүй хэргийн учрыг ч шинжин тайлж байв.

17. Би хорон муу хүний эрүүг хугалж,амнаас нь олзыг нь булааж авдаг байв.

18. Тэгээд би “Үүрэндээ би үхнэ.Өдрүүдийг би элс адил олшруулна.

19. Үндэс минь ус уруу тархаж,мөчрүүд дээр минь шөнөжин шүүдрийн ус бөнжигнөнө.

20. Алдар минь надтай хамт,миний нум гарт минь шинэчлэгддэг” гэж бодов.

21. Намайг тэд сонсоцгоож, хүлээцгээж,зөвлөгөөг минь хүлээн чимээгүй байдаг байв.

22. Миний үгсийн дараа тэд дахин ярьдаггүй байсан бөгөөдминий яриа тэдэнд тааламжтай байсан.

23. Тэд намайг хур бороо мэт хүлээж,хаврын бороо мэт амаа ангайлгадаг байв.

бүрэн бүлгийг уншина уу Иов 29