Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иошуа 3:9-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Тэгээд Иошуа Израилийн хөвгүүдэд—Нааш ирж, ЭЗЭН Бурханыхаа үгийг сонс гэж хэлэв.

10. Иошуа хэлэхдээ—Үүгээр дамжуулан амьд Бурхан та нарын дунд байгаа бөгөөд Тэр та нарын урдаас канаанчууд, хитчүүд, хивичүүд, перизчүүд, гиргашчууд, аморичууд болон иебусчуудыг заавал хөөх болно гэдгийг та нар мэдэх болно.

11. Харагтун, бүх газар дэлхийн Эзэний гэрээний авдар та нарыг тэргүүлэн гатлахаар Иордан уруу орж байна.

12. Тиймээс одоо Израилийн овгуудаас бүгдээс нь тус бүр нэг хүн байхаар арван хоёр хүнийг өөрсдөдөө зориулан ав.

13. Бүх газар дэлхийн Эзэн болох ЭЗЭНий авдрыг дамнан яваа тахилч нарын хөлийн ул Иорданы усанд ормогц Иорданы урсгал нь таслагдаж, дээрээс урсаж байгаа ус овоорон тогтох болно гэв.

14. Ингээд хүмүүс Иорданыг гатлахаар майхнаа буулгасан ба гэрээний авдрыг дамнан яваа тахилч нар ард түмний өмнө тэргүүлэн явлаа.

15. (Ургац хураалтын өдрүүдийн туршид Иордан бүх эргээ халин үерлэсэн байдаг) Авдрыг дамнан яваа тахилч нар Иорданд орж хөлөө усны захад дүрмэгц,

16. дээрээс урсаж байгаа ус Заретаны ойролцоо орших Адам хотоос нилээд хол зайд тогтон овоороод, Давст тэнгис буюу Арабагийн тэнгис уруу урсаж байгаа ус бүрэн тасарчээ. Тэгээд хүмүүс Иерихогийн харалдаа гатлан гарав.

17. Бүх Израиль нийт үндэстнээрээ хуурай газраар Иорданыг гаталж дуустал ЭЗЭНий гэрээний авдрыг дамнан яваа тахилч нар Иорданы голд хуурай газар дээр бат зогсож байлаа.

бүрэн бүлгийг уншина уу Иошуа 3