Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иошуа 15:15-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Тэгээд тэр тэндээсээ Дебирийн оршин суугчдын эсрэг явлаа. Урьд цагт Дебирийн нэр нь Кириат-сефер байв.

16. Ингээд Калеб «Кириат-сеферийг довтлон эзэлсэн хүнд би өөрийн охин Ахсаг эхнэр болгон өгнө» гэлээ.

17. Калебын дүү Кеназын хүү Отниел түүнийг эзэлсэнд, тэр түүнд өөрийн охин Ахсаг эхнэр болгон өгөв.

18. Тэгээд Ахсаг Отниел дээр ирэхэд, тэр түүнийг эцгээсээ эдлэн газар гуйхыг ятгав. Түүнийг илжигнээс буухад Калеб—Чамд юу хэрэгтэй вэ? гэхэд нь

19. Ахса—Намайг ерөөгөөч. Та надад нэгэнт Негев дэх хуурай газрыг өгсөн тул усны эх булгийг ч мөн өгөөч гэлээ. Ийнхүү Калеб түүнд дээд болон доод эх булгуудыг өгөв.

20. Иудагийн хөвгүүдийн овгийн ургуудынх нь дагуу өв нь энэ билээ.

21. Негев дэх Едомын хилийг чиглэсэн Иудагийн овгийн хамгийн захын хотууд гэвэл Кабзеел, Едер, ба Иагур,

22. Кина, Димона, Адада,

23. Кедеш, Хазор ба Итнан,

бүрэн бүлгийг уншина уу Иошуа 15