Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иошуа 10:8-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Мөн ЭЗЭН Иошуад—Тэднээс бүү ай. Учир нь Би тэднийг гарт чинь өгсөн. Тэдний нэг нь ч та нарыг сөрөн зогсож чадахгүй гэж айлдлаа.

9. Тийнхүү Иошуа Гилгалаас шөнөжин алхсаар, тэдний дээрээс гэнэт буув.

10. ЭЗЭН тэднийг Израилийн өмнө балмагдуулсан бөгөөд Гибеонд тэднийг үй олноор нь хядаж, Бет-хорон уруу өгссөн замаар тэднийг хөөн, Азека болон Маккеда хүртэл тэднийг цохив.

11. Тэд израильчуудын урд талд зугтаж, Бет-хороны замаар уруудаж байхад ЭЗЭН тэдний дээр тэнгэрээс том том мөндрийг Азека хүртэл буулгасан бөгөөд тэд үхэцгээв. Мөндөрт цохиулан үхэгсэд нь Израилийн хөвгүүдийн илдэнд алагдагсдаас их байлаа.

12. ЭЗЭН аморичуудыг Израилийн хөвгүүдэд өгсөн тэр өдөр Иошуа ЭЗЭНд хандан, израильчуудын нүдний өмнө—Өө нар минь, Гибеоныг гийгүүлж,Өө сар минь, Аиалоны хөндийн дээр мэлтийн тогтооч гэв.

13. Тийнхүү ард олон дайснаасаа өшөөгөө автал нар гийгүүлж,сар мэлтийн тогтжээ.Ийнхүү нар тэнгэрийн голд тогтож,бүтэн өдрийн турш огт хэвийсэнгүй.Энэ нь Иашарын номд бичигдээгүй гэж үү?

14. Үүнтэй адил, ЭЗЭН хүний дууг сонссон өдөр үүний урьд ч, үүнээс хойш ч байсангүй. Учир нь ЭЗЭН Израилийн төлөө дайтав.

15. Дараа нь Иошуа болон бүх Израиль Гилгал дахь хуаран уруугаа буцав.

16. Харин нөгөө таван хаан зугтан, Маккедагийн агуйд нуугдав.

17. Таван хаан Маккедагийн агуйд нуугдаж байгааг Иошуа сонсоод,—

18. Агуйн аманд том чулуунуудыг өнхрүүлэн тавьж, дэргэд нь хэдэн хүнээр хаадыг мануул гэж хэлэв.—

19. Харин өөрсдөө тэнд бүү зогсоцгоо. Дайснаа хөөн, ар талаас нь довтол. Та нарын Бурхан ЭЗЭН тэднийг гарт чинь өгсөн учир тэднийг хотууд уруу нь бүү оруул гэлээ.

бүрэн бүлгийг уншина уу Иошуа 10