Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иошуа 10:1-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Иошуа Аиг эзлэн авч, түүнийг бүрмөсөн устгасан (Иерихо болон түүний хааныг хэрхсэнийхээ адилаар Аи болон түүний хаанд Иошуа тийн хандсан билээ), мөн Гибеоны ард түмэн Израильтай энхийн гэрээ байгуулж, Израилийн газар нутагт багтсан зэргийг Иерусалимын хаан Адони-зедек сонсоод

2. ихэд айн түгшив. Учир нь Гибеон бол хаан хотуудын адил аугаа том хот бөгөөд Аигаас ч том, бүх эрчүүд нь ч хүчирхэг байсан юм.

3. Иймээс Иерусалимын хаан Адони-зедек нь Хеброны хаан Хохам, Иармутын хаан Пирам, Лахишийн хаан Иафиа болон Еглоны хаан Дебир нарт үг илгээн—

4. Наашаа ирж надад туслагтун. Гибеон уруу довтолцгооё. Учир нь тэд Иошуа болон Израилийн хөвгүүдтэй энхийг тогтоосон билээ гэв.

5. Тийнхүү Иерусалим, Хеброн, Иармут, Лахиш, Еглоны хаад болох аморичуудын эдгээр таван хаан хүчээ нэгтгэн, бүх цэргүүдтэйгээ явж, Гибеоны ойролцоо байрлан, түүний эсрэг довтлов.

6. Тэгэхэд Гибеоны эрчүүд Гилгалын хуаран уруу, Иошуад үг илгээн—Та зарц нараа бүү хөсөр хаяач. Уулархаг нутагт амьдардаг аморичуудын бүх хаад бидний эсрэг нэгдээд байгаа учраас бидэн уруу даруйхан ирж, биднийг авран туслаач гэв.

7. Тиймээс Иошуа бүх цэргийн хүмүүстэйгээ, хамаг эрэлхэг дайчдынхаа хамтаар Гилгалаас хөдлөв.

8. Мөн ЭЗЭН Иошуад—Тэднээс бүү ай. Учир нь Би тэднийг гарт чинь өгсөн. Тэдний нэг нь ч та нарыг сөрөн зогсож чадахгүй гэж айлдлаа.

9. Тийнхүү Иошуа Гилгалаас шөнөжин алхсаар, тэдний дээрээс гэнэт буув.

10. ЭЗЭН тэднийг Израилийн өмнө балмагдуулсан бөгөөд Гибеонд тэднийг үй олноор нь хядаж, Бет-хорон уруу өгссөн замаар тэднийг хөөн, Азека болон Маккеда хүртэл тэднийг цохив.

11. Тэд израильчуудын урд талд зугтаж, Бет-хороны замаар уруудаж байхад ЭЗЭН тэдний дээр тэнгэрээс том том мөндрийг Азека хүртэл буулгасан бөгөөд тэд үхэцгээв. Мөндөрт цохиулан үхэгсэд нь Израилийн хөвгүүдийн илдэнд алагдагсдаас их байлаа.

12. ЭЗЭН аморичуудыг Израилийн хөвгүүдэд өгсөн тэр өдөр Иошуа ЭЗЭНд хандан, израильчуудын нүдний өмнө—Өө нар минь, Гибеоныг гийгүүлж,Өө сар минь, Аиалоны хөндийн дээр мэлтийн тогтооч гэв.

13. Тийнхүү ард олон дайснаасаа өшөөгөө автал нар гийгүүлж,сар мэлтийн тогтжээ.Ийнхүү нар тэнгэрийн голд тогтож,бүтэн өдрийн турш огт хэвийсэнгүй.Энэ нь Иашарын номд бичигдээгүй гэж үү?

14. Үүнтэй адил, ЭЗЭН хүний дууг сонссон өдөр үүний урьд ч, үүнээс хойш ч байсангүй. Учир нь ЭЗЭН Израилийн төлөө дайтав.

15. Дараа нь Иошуа болон бүх Израиль Гилгал дахь хуаран уруугаа буцав.

16. Харин нөгөө таван хаан зугтан, Маккедагийн агуйд нуугдав.

17. Таван хаан Маккедагийн агуйд нуугдаж байгааг Иошуа сонсоод,—

бүрэн бүлгийг уншина уу Иошуа 10