Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иоел 1:15-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Тэр өдөр гаслантай яа! Учир нь ЭЗЭНий өдөр ойрхон байна.Тэр өдөр нь Төгс хүчит Нэгэнээс ирдэг сүйрэлтэй адил ирнэ.

16. Бидний нүдний өмнө хоол хүнс салгагдаж,бидний Бурханы өргөөнөөс баяр баясгалан, инээд хөөр алга болсон биш үү?

17. Тариа гандсан тул үрнүүд нь шавар дор гандан хатаж,агуулахууд бусниулагдан хаягдаж, зоориуд эвдэрсэн юм.

18. Араатан адгуус ямар их зовон тарчилж байна вэ!Бэлчээргүйгээс болж үхрийн сүрэг чиг зүггүй хэрэн тэнэж байна.Хонин сүрэг ч зовж байна.

19. ЭЗЭН, би Тан уруу хашхирна.Учир нь хээрийн бэлчээрүүдийг гал залгиж,тал газрын бүх модыг галын дөл шатаасан.

20. Хээрийн зэрлэг араатнууд ч хүртэл Тан уруу тэмүүлж байна.Учир нь усны урсгалууд татарч, хээрийн бэлчээрүүдийг гал залгисан.

бүрэн бүлгийг уншина уу Иоел 1