Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иоел 1:13-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Тахилч нар аа, биедээ таар нөмөрч, гашуудагтун.Тахилын ширээний үйлчлэгчид ээ, орилон уйлагтун.Миний Бурханы үйлчлэгчид ээ, ирж, таар нөмрөн шөнийг өнгөрүүлэгтүн.Учир нь идээн өргөл, ундаан өргөл нь та нарын Бурханы өргөөнөөс хойш татагдсан юм.

14. Мацаг барилтыг ариусган, ёслолын чуулганыг зарлан тунхаглагтун.Ахмадууд болон энэ улсын бүх оршин суугчдыг өөрсдийн Бурхан ЭЗЭНий өргөөнд цуглуулж,ЭЗЭНд хандаж хашхирагтун.

15. Тэр өдөр гаслантай яа! Учир нь ЭЗЭНий өдөр ойрхон байна.Тэр өдөр нь Төгс хүчит Нэгэнээс ирдэг сүйрэлтэй адил ирнэ.

16. Бидний нүдний өмнө хоол хүнс салгагдаж,бидний Бурханы өргөөнөөс баяр баясгалан, инээд хөөр алга болсон биш үү?

17. Тариа гандсан тул үрнүүд нь шавар дор гандан хатаж,агуулахууд бусниулагдан хаягдаж, зоориуд эвдэрсэн юм.

18. Араатан адгуус ямар их зовон тарчилж байна вэ!Бэлчээргүйгээс болж үхрийн сүрэг чиг зүггүй хэрэн тэнэж байна.Хонин сүрэг ч зовж байна.

19. ЭЗЭН, би Тан уруу хашхирна.Учир нь хээрийн бэлчээрүүдийг гал залгиж,тал газрын бүх модыг галын дөл шатаасан.

бүрэн бүлгийг уншина уу Иоел 1