Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 3:14-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. «Итгэлгүй хүүхдүүд ээ, буцаж ирэгтүн» гэж ЭЗЭН тунхаглаж байна.«Учир нь Би та нарт ЭЗЭН бөгөөд Би та нарыг хотоос нэгийг, ургаас хоёрыг авч, Сион ууланд авчирна».

15. Тэгээд та нарыг мэдлэг, оюун ухаанаар тэжээх, Миний Өөрийн зүрхийг дагадаг хоньчдыг Би та нарт өгнө.

16. Энэ нь та нар газар нутагт үржиж, олон болсон үед биелнэ” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэд дахин «ЭЗЭНий гэрээний авдар» гэж хэлэхгүй. Тэр нь санаанд ч орохгүй, түүнийг тэд бодох ч үгүй, үгүйлэх ч үгүй, мөн тэр нь дахиад хийгдэхгүй.

17. Тэр үед тэд Иерусалимыг «ЭЗЭНий Сэнтий» гэж дуудаж, бүх үндэстэн тийшээ цугларч, ЭЗЭНий нэрийн төлөө Иерусалимд цугларна. Тэд өөрсдийн бузар булай зүрхний зөрүүд занг дахин дагахгүй.

18. Тэр өдрүүдэд Иудагийн гэр Израилийн гэртэй хамт алхаж, тэд хамтдаа хойд зүгийн нутгаас та нарын эцэг өвгөдөд өв болгон Миний өгсөн нутагт ирэх болно”.

19. Тэгэхэд Би«Би та нарыг Өөрийн хүүхдүүдийн дунд байлган,үндэстнүүдийн хамгийн үзэсгэлэнтэй өв болох тааламжит нутгийг та нарт хэрхэн өгөх билээ!” гэв.Би “Чи намайг Миний Эцэг гэж дуудаж, Намайг дагахаас эргэж буцахгүй” гэж айлдав.

20. Эмэгтэй хүн амрагаа итгэл эвдэн орхидгийн адил,Израилийн гэр ээ, чи Надад итгэл эвдэн хандсан билээ гэж ЭЗЭН тунхаглаж байна.

21. Нүцгэн өндөрлөгүүд дээр дуу хоолой буюу Израилийн хөвгүүдийн гуйлт болон уйлах нь сонсогдож байна.Учир нь тэд замаасаа гажиж, ЭЗЭН Бурханаа мартсан юм.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 3