Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Гашуудал 3:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Түүний хилэнгийн саваанаас болж зовлон үзсэн хүн нь би байна.

2. Тэр намайг тууж, гэрэлд бус, харанхуйд алхуулсан.

3. Үнэхээр миний эсрэг Тэрээр бүх л өдрийн туршид дахин дахин мутраа эргүүлсэн.

4. Тэр миний арьс махыг тураан эцээж, яснуудыг минь хэмхчсэн.

5. Тэр намайг уй гашуу, хүнд бэрхээр бүслэн ороов.

6. Он удаан үхэгсдийн адилаар намайг Тэр харанхуй газруудад оршин суулгав.

7. Би гадагш гарч чадахааргүйгээр Тэр намайг хашив.Тэрээр гинжийг минь хүнд болгов.

8. Хашхиран, тусламж дуудахад минь ч Тэрээр залбирлыг минь хаасан.

бүрэн бүлгийг уншина уу Гашуудал 3