Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Гашуудал 2:14-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Чиний эш үзүүлэгчид чиний төлөө хуурамч, тэнэг үзэгдлүүдийг харсан.Тэд чамайг олзноос гаргахын тулд чиний гэм бурууг дэлгэж тавиагүй,харин тэд чиний төлөө хуурамч болон төөрөлдүүлэх зөнгүүдийг үзэв.

15. Замаар өнгөрөгч бүгд чам уруу алгаа ташина.Тэд Иерусалимын охин уруу исгэрэн, толгойгоо сэгсэрч,“Тэдний «Үзэсгэлэн төгөлдөр, бүх дэлхийн баяр баясгалан» хэмээн хэлж байсан хот энэ үү?” гэлцэнэ.

16. Бүх дайснууд чинь чиний эсрэг амаа томоор ангайлгасан.Тэд исгэрэн, шүдээ хавирна.Тэд “Бид залгив!Бидний хүлээж байсан тэр өдөр нь гарцаагүй энэ өдөр мөн.Бид хүрэв, бид үзэв” гэж байна.

17. ЭЗЭН Өөрийн зорьсноо хэрэгжүүлэв.Эртний өдрүүдээс Өөрийн тушаасан Өөрийн үгээ Тэрээр гүйцэлдүүлэв.Тэрээр өршөөлгүйгээр чулуудаж, чиний дээр дайснуудыг чинь баясгав.Тэрээр өстнүүдийн чинь чадлыг өргөмжлөв.

18. Тэдний зүрх Эзэн уруу хашхирч,“Сионы охины хана хэрэм ээ, нулимс өдөр шөнөгүй гол мэт доош урсаг.Өөртөө чөлөө бүү өг, нүд чинь бүү амраг.

19. Босогтун, шөнийн харуулуудын эхэнд шөнөөр чангаар хашхир.Эзэний оршихуйн өмнө зүрхээ ус мэт асга.Гудамж бүрийн эхэнд өлссөнөөс болж үрэгддэг балчир хүүхдүүдийнхээ амийн төлөө Түүн уруу гараа дээш өргө”.

20. Хар. ЭЗЭН, үзэгтүн!Хэнийг Та ингэв?Эмэгтэйчүүд өөрсдийн үр хүүхдийг, эрүүл төрсөн балчир хүүхдүүдийг идэх ёстой юм гэж үү?Эзэний ариун газарт эш үзүүлэгч болон тахилч алуулах ёстой юм гэж үү?

21. Гудамжинд газар дээр хөгшин залуугүй хэвтэцгээнэ.Миний онгон охид болон залуус минь илдэнд унажээ.Та Өөрийн уурын өдөрт хядаж, Та өршөөлгүйгээр устгалаа.

бүрэн бүлгийг уншина уу Гашуудал 2