Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Гашуудал 1:6-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Сионы охиноос бүх сүр жавхлан нь салжээ.Түүний хан хөвгүүд бэлчээрээ олоогүй буга мэт болов.Тэд мөшгөгчийн өмнө хүч тамиргүйгээр зугтав.

7. Зовлон ба тэнүүчлэлийн өдрүүдэд Иерусалим урьдын өдрүүдэд байсан өөрийн бүх үнэт зүйлийг дурсан санагалзана.Ард түмэн өстний гарт унасан ч хэн ч түүнд туслаагүй.Өстнүүд түүнийг харж, эвдрэл сүйрлийг нь элэглэнэ.

8. Иерусалим үлэмж нүгэл үйлдсэн, тиймээс ч тэрээр бузар зүйл болжээ.Түүнийг хүндэтгэж байсан бүхэн түүнийг жигшдэг.Учир нь тэд түүний нүцгэн байгааг харжээ.Тэр өөрөө ч хүртэл ёолж, цаашаа эргэдэг.

9. Түүний бузар булай нь банзал дотор нь байлаа.Тэр өөрийн ирээдүйгээ эргэцүүлсэнгүй.Тиймээс тэрээр гайхмаар унажээ.Түүнд тайтгаруулагч ч байхгүй.“Дайсан өөрийгөө дөвийлгөсөн учраас, ЭЗЭН, миний зовлонг хараач!”.

10. Түүний бүх үнэт зүйлсийн дээр өстөн гараа сунгав.Учир нь Таны цуглаан уруу нэвтрэх ёсгүй гэж Таны тушаасан үндэстнүүд түүний ариун газар уруу нэвтрэхийг тэрээр харжээ.

11. Түүний бүх хүмүүс талх хайн ёолно.Амиудаа өөрсдөө сэргээхээр тэд үнэт зүйлсээ хоол хүнснээс өгчээ.“Хар. ЭЗЭН, үзэгтүн. Учир нь би жигшигдэв.

12. Энэ замаар өнгөрөгч та бүгдэд энэ нь юу ч биш гэж үү?Ширүүн уур хилэнгийнхээ өдөр ЭЗЭНий учруулсан, надад хүндээр тохиолдсон,миний өвдөлттэй адил өвдөлт байгаа эсэхийг харагтун, үзэгтүн.

13. Өндөр дээрээс Тэрээр миний яснууд уруу гал илгээсэн бөгөөд гал тэднийг хөмрөв.Тэрээр хөлд минь тор хаяжээ.Тэр намайг гэдрэг харуулжээ.Тэр намайг эзгүйрүүлж, бүх л өдөржин өвчлүүлэв.

14. Миний гэм буруу буулга болжээ.Түүний мутраар тэдгээр нь холбогдлоо.Тэд хүзүүн дээр минь иржээ.Тэрээр хүчийг минь доройтуулав.Өмнө нь зогсож чадахааргүй хүмүүсийн гарт Эзэн намайг өгөв.

бүрэн бүлгийг уншина уу Гашуудал 1