Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езра 2:53-63 Ариун Библи, 2004 (АБ2004)

53. Баркосын хөвгүүд, Сисерагийн хөвгүүд, Темагийн хөвгүүд,

54. Незиагийн хөвгүүд, Хатифагийн хөвгүүд юм.

55. Соломоны зарц нарын хөвгүүд нь Сотаин хөвгүүд, Хассоферетын хөвгүүд, Перудагийн хөвгүүд,

56. Иаалагийн хөвгүүд, Дарконы хөвгүүд, Гидделийн хөвгүүд,

57. Шефатиагийн хөвгүүд, Хаттилын хөвгүүд, Похерет-хаззебаимын хөвгүүд, Амигийн хөвгүүд юм.

58. Сүмийн бүх үйлчлэгчид ба Соломоны зарц нарын хөвгүүд нь гурван зуун ерэн хоёр байв.

59. Эдгээр нь Тел-мела, Тел-харша, Херуб, Аддан болон Иммерээс ирсэн хүмүүс юм. Гэвч тэд Израилийнх мөн эсэхээ, өөрсдийн үр удмаа, өөрсдийн эцгүүдийн бүлүүдийн тухай баталгаагаа гаргаж эс чадав. Үүнд:

60. Делаиагийн хөвгүүд, Тобиан хөвгүүд, Некодагийн хөвгүүд зургаан зуун тавин хоёр.

61. Тахилч нарын хөвгүүдээс Хабаиагийн хөвгүүд, Хаккозын хөвгүүд, гилеад хүн Барзиллаин охидоос эхнэр авч тэдний нэрээр нэрлэгдэх болсон Барзиллаин хөвгүүд.

62. Тэдгээр хүмүүс өөрсдийн угсаа гарлын тэмдэглэлээс байршлаа хайсан боловч олоогүй аж. Тиймээс тэд бузар хэмээн тооцогдож, тахилчлалаас хасагдав.

63. Тэгээд Урим ба Туммимтэй тахилч босож зогсохоос нааш тэд хамгийн ариун зүйлсээс идэж болохгүйг захирагч тэдэнд хэлэв.

бүрэн бүлгийг уншина уу Езра 2