Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 48:2-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Даны хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл, Ашерынх бөгөөд нэг хувь юм.

3. Ашерын хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Нафталийнх бөгөөд нэг хувь юм.

4. Нафталийн хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Манассегийнх бөгөөд нэг хувь юм.

5. Манассегийн хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Ефраимынх бөгөөд нэг хувь юм.

6. Ефраимын хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Реубенийх бөгөөд нэг хувь юм.

7. Реубений хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Иудагийнх бөгөөд нэг хувь юм.

8. Иудагийн хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл та нарын тусгаарлах ногдол газар болох хорин таван мянган тохой өргөн, урт нь зүүн талаас баруун тал хүртэл нэг хувь газрынхтай адил билээ. Ариун газар нь түүний төвд байх ёстой.

9. Та нарын ЭЗЭНд тусгаарлах ногдол газар нь хорин таван мянган тохой урт, арван мянган тохой өргөн байх ёстой.

10. Ариун ногдол нь эдгээрийн төлөө, тухайлбал тахилч нарын төлөө бөгөөд хойшоо хорин таван мянган тохой урттай, баруун тийш арван мянган тохой өргөнтэй, зүүн тийш арван мянган тохой өргөнтэй, урагшаа хорин таван мянган тохой урттай байх болой. ЭЗЭНий ариун газар нь түүний төвд байх ёстой.

11. Израилийн хөвгүүдийг төөрөх үед левичүүд төөрсөн шиг төөрч яваагүй, Миний үүргийг сахисан Задокийн хөвгүүдийн ариусгагдсан тахилч нарт энэ нь зориулагдана.

12. Энэ бол газрын ногдлоос тэдэнд зориулагдсан ногдол буюу хамгийн ариун газар болох бөгөөд левичүүдийн хилийн дагуу байх ёстой.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 48