Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 48:10-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Ариун ногдол нь эдгээрийн төлөө, тухайлбал тахилч нарын төлөө бөгөөд хойшоо хорин таван мянган тохой урттай, баруун тийш арван мянган тохой өргөнтэй, зүүн тийш арван мянган тохой өргөнтэй, урагшаа хорин таван мянган тохой урттай байх болой. ЭЗЭНий ариун газар нь түүний төвд байх ёстой.

11. Израилийн хөвгүүдийг төөрөх үед левичүүд төөрсөн шиг төөрч яваагүй, Миний үүргийг сахисан Задокийн хөвгүүдийн ариусгагдсан тахилч нарт энэ нь зориулагдана.

12. Энэ бол газрын ногдлоос тэдэнд зориулагдсан ногдол буюу хамгийн ариун газар болох бөгөөд левичүүдийн хилийн дагуу байх ёстой.

13. Тахилч нарын хилийн хажуугаар левичүүдэд хорин таван мянган тохой урт, арван мянган тохой өргөн газар байх болой. Бүх урт нь хорин таван мянган тохой, өргөн нь арван мянга байх ёстой.

14. Түүнээс гадна, тэд үүнийхээ алийг нь ч худалдаж, эсвэл сольж болохгүй. Эсвэл газрын энэ шилмэл хувийг бусдад дамжуулж болохгүй. Учир нь энэ бол ЭЗЭНд ариун юм.

15. Үлдсэн таван мянган тохой өргөн, хорин таван мянган тохой урт газар бол хотын нийтийн хэрэглээнд, сууц болон задгай бэлчээр газруудад зориулагдах болой. Хот нь түүний төвд байх ёстой.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 48