Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 37:24-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

24. Миний зарц Давид тэднийг захирах хаан болж, тэд бүгд ганц хоньчинтой байна. Тэд Миний зарлигаар явж, Миний тогтоолуудыг сахин үйлдэх болно.

25. Би Өөрийн зарц Иаковтаа өгсөн нутаг буюу та нарын өвөг дээдсийн амьдарсан тэр газарт тэд амьдрах болно. Тэд тэнд өөрсдийн хөвгүүд болон хөвгүүдийнхээ хөвгүүдтэй хамт мөнхөд амьдарна. Миний зарц Давид үүрд тэдний ноён болно.

26. Би тэдэнтэй энх тайвны гэрээг байгуулах болно. Энэ нь тэдэнтэй тогтоох мөнхийн гэрээ байх болно. Би тэднийг байрлуулж, тэднийг өсгөн олшруулж, Өөрийн ариун газрыг тэдний дунд мөнхөд байлгах болно.

27. Миний орших газар бас тэдэнтэй хамт байх болно. Би тэдний Бурхан болж, тэд Миний ард түмэн болно.

28. Миний ариун газар тэдний дунд мөнхөд байх цагт үндэстнүүд Намайг Израилийг ариусгагч ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно»” хэмээн өгүүл.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 37