Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 3:11-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Цөлөгдөгсөд уруу, чиний ард түмний хөвгүүд уруу явж, тэдэнд ярьж, тэд сонссон ч, эсвэл эс сонссон ч “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна” хэмээн тэдэнд хэл гэв.

12. Дараа нь Сүнс намайг өргөсөнд, миний ард—Өөрийнхөө газарт ЭЗЭНий цог жавхлан магтагдах болтугай гэсэн нижигнэсэн их дууг би сонсов.

13. Тэгээд би хоорондоо шүргэлцэх амьд биесийн далавчнуудын дууг болон тэдний дэргэдэх дугуйнуудын дууг, бүр их нижигнэсэн дуу чимээг сонсов.

14. Тиймээс Сүнс намайг өргөж, зайлуулан авсан. Би өөрийн сүнсний уур хилэн дотор гаслан явлаа. ЭЗЭНий мутар миний дээр хүчтэй байв.

15. Тэгээд би Тел-абиб дахь Хебар голын дэргэд амьдарч байсан цөлөгдөгсөд уруу ирж, тэдний амьдарч байсан газарт долоо хоног сууж, тэдний дунд айдас төрүүлж байв.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 3