Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 17:6-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Дараа нь тэр нахиалж, бүргэд уруу нь чиглэсэн мөчрүүдтэй намхан саглагар усан үзмийн мод болжээ. Харин түүний үндэс бүргэдийн дор үлдэв. Ийнхүү тэр нь усан үзмийн мод болж, салаануудыг гаргаж, мөчрүүдийг сунгажээ.

7. Гэвч том далавчтай, их өдтэй өөр нэгэн маш том бүргэд байв. Харагтун, тэр бүргэдээр услуулахын тулд энэ усан үзмийн мод нь түүний зүгт өөрийнхөө үндсээ хандуулж, өөрийн таригдсан мандлаасаа өөрийнхөө мөчрүүдээ тэр бүргэдийн зүг сунгав.

8. Мөчрүүдийг ургуулж, жимснүүдийг гарган, гайхмаар сайхан усан үзмийн мод болохын тулд энэ нь элбэг усны дэргэд шимтэй газарт суулгагдсан шүү дээ»” хэмээгтүн.

9. Хэлэгтүн, “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Тэр мод өтгөн ургах уу? Тэр бүргэд түүний үндсийг сугалж, түүний жимсийг таслах бус уу? Ингэвэл усан үзмийн мод хатаж, бүх нахиалах навчнууд нь гандах юм. Агуу хүчээр ч, олон хүнээр ч тэр нь үндэснээсээ дахин босож чадахгүй.

10. Харагтун, тэр таригдсан боловч өтгөн ургах уу? Дорнын салхи түүнийг цохиход л тэр нь бүрмөсөн хатаж, ургасан мандалдаа хатах бус уу»” гэжээ.

11. Үүнээс гадна, ЭЗЭНий үг надад ирж,—

12. Одоо тэрслүү гэрт хэл. Эдгээр зүйлс нь юу болохыг та нар мэдэхгүй гэж үү? Харагтун. Вавилоны хаан Иерусалимд ирж, хаан хийгээд ноёдыг нь авч, Вавилонд өөртөө тэднийг авчрав.

13. Тэр сурвалжит гэр бүлээс нэгийг авч, түүнийг тангараг дор оруулан, түүнтэй гэрээ байгуулжээ. Тэр бас газрын хүчтэнүүдийг аваад явав.

14. Энэ нь уг хаанчлалыг доройтуулж, тусгаар тогтнуулахгүй, гэрээг сахиж байж л оршин тогтнохоор болгохын тулд юм.

15. Гэтэл тэр түүний эсрэг тэрсэлж, морьд болон олон цэргийг авахын тулд элч нарыг Египет уруу илгээв. Тэр амжилт олох уу? Ийм зүйлсийг хийдэг тэр амь мултрах уу? Тэр үнэхээр гэрээг зөрчин амь мултарч чадах уу?

16. Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Вавилоны хаан түүнийг сэнтийд залсан боловч тэрээр тангаргийг үл тоомсорлож, гэрээг зөрчсөн учир тэр хааны нутаг болох Вавилонд түүнтэй хамт байж, үхэх болно” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 17