Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 17:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. ЭЗЭНий үг надад ирж,—

2. Хүний хүү, Израилийн гэрт тааврыг таалгаж, сургаалт зүйрлэлийг өгүүлэн,

3. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Том далавчтай, урт жигүүртэй, олон өнгийн их өдтэй маш том бүргэд Ливанд нисэн ирж, хуш модны оройг авч одов.

4. Тэр түүний залуу мөчрүүдийн оройг таслан авч, түүнийг наймаачдын газарт авчрав. Тэр түүнийг худалдаачдын хотод тавив.

5. Тэр бас газрын зарим үрийг авч, түүнийг үржил шимтэй газарт суулгасан. Тэр түүнийг их усны дэргэд байрлуулжээ. Тэр түүнийг уд мод адил суулгав.

6. Дараа нь тэр нахиалж, бүргэд уруу нь чиглэсэн мөчрүүдтэй намхан саглагар усан үзмийн мод болжээ. Харин түүний үндэс бүргэдийн дор үлдэв. Ийнхүү тэр нь усан үзмийн мод болж, салаануудыг гаргаж, мөчрүүдийг сунгажээ.

7. Гэвч том далавчтай, их өдтэй өөр нэгэн маш том бүргэд байв. Харагтун, тэр бүргэдээр услуулахын тулд энэ усан үзмийн мод нь түүний зүгт өөрийнхөө үндсээ хандуулж, өөрийн таригдсан мандлаасаа өөрийнхөө мөчрүүдээ тэр бүргэдийн зүг сунгав.

8. Мөчрүүдийг ургуулж, жимснүүдийг гарган, гайхмаар сайхан усан үзмийн мод болохын тулд энэ нь элбэг усны дэргэд шимтэй газарт суулгагдсан шүү дээ»” хэмээгтүн.

9. Хэлэгтүн, “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Тэр мод өтгөн ургах уу? Тэр бүргэд түүний үндсийг сугалж, түүний жимсийг таслах бус уу? Ингэвэл усан үзмийн мод хатаж, бүх нахиалах навчнууд нь гандах юм. Агуу хүчээр ч, олон хүнээр ч тэр нь үндэснээсээ дахин босож чадахгүй.

10. Харагтун, тэр таригдсан боловч өтгөн ургах уу? Дорнын салхи түүнийг цохиход л тэр нь бүрмөсөн хатаж, ургасан мандалдаа хатах бус уу»” гэжээ.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 17