Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Естер 3:7-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Ахашверош хааны арван хоёр дахь жилийн Нисан сар буюу нэгдүгээр сард Хаманы өмнө сар өдрийг товлохоор пур хэмээх шавгыг орхин Адар буюу арван хоёрдугаар сарыг шодов.

8. Тэгээд Ахашверош хаанд Хаман ийн хэлэв.—Таны хаанчлалын бүх мужын ард түмнүүдийн дунд тарж сарнисан нэгэн үндэстэн байна. Тэдний хууль нь бусад ард түмнүүдийн хуулиудаас өөр бөгөөд тэд хааны хуулиудыг сахидаггүй юм. Тиймээс тэднийг байлгах нь хаанд тустай бус болой.

9. Хэрэв хаан үүнийг таалбал, тэднийг устгах зарлиг гаргатугай. Тэгээд би арван мянган мөнгөн талантыг хааны санд оруулахын тулд хааны ажлыг хэрэгжүүлэгчдийн гарт тушаана гэв.

10. Тэгэхэд хаан гараасаа өөрийн тамгат бөгжөө авч иудейчүүдийн дайсан агаг хүн, Хаммедатагийн хүү Хаманд өгөв.

11. Мөн хаан Хаманд—Мөнгө чинийх, тэр хүмүүс ч мөн адил. Чи тэдний тухайд тааллаараа болох болтугай гэв.

12. Тэгээд хааны гүүш нар нэгдүгээр сарын арван гурав дахь өдөр дуудагдан Хаманы тушаасныг хааны ноёд, муж бүрийн захирагчдад, ард түмэн бүрийн ноёдод муж бүрд өөр өөрсдийнх нь бичгээр, ард түмэн бүрд өөрсдийнх нь хэлээр хаан Ахашверошийн нэрээр бичин илгээж хааны тамгат бөгжөөр тамгалжээ.

13. Адар сар буюу арван хоёрдугаар сарын арван гурав дахь өдөр нэг өдрийн дотор хөгшин залуугүй, эмэгтэйчүүд, хүүхдүүд бүх иудейчүүдийг алж устган, хүйс тэмтэрч, мөн тэдний эд хөрөнгийг олзлон авсугай хэмээсэн захидлыг хааны бүх мужид зарлагуудаар илгээв.

14. Муж бүрд хуульчлан гаргах зарлигийн хуулбарыг нийтэлж, бүх ард түмэнд тунхаглан, энэ өдрийн төлөө бэлтгүүлэв.

бүрэн бүлгийг уншина уу Естер 3