Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 34:9-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Та нар бидэнтэй охидоо солилцон гэрлүүлээч. Та нар охидоо бидэнд өгч, манай охидыг та нар авцгаа.

10. Тэгээд та нар бидэнтэй хамт амьдран сууцгаа. Та нарын өмнө газар нутаг байна. Эндээ суугаад, худалдаа наймаа хийж, өмчөө эзэмшицгээ гэв.

11. Шехем Динагийн эцэг болон ах нарт нь хандаж,—Хэрэв би та нарын тааллыг олбол та нарын юу хүссэнийг чинь би биелүүлж өгье.

12. Охиныхоо инж болон бэлгийг хичнээн ч их хэлсэн та нарын хэлснээр би өгнө. Харин та нар охиноо л надад эхнэр болгон өг гэв.

13. Дүү Динаг нь бузарласан учир, Иаковын хөвгүүд Шехемд болон эцэг Хаморт нь хуурамч хариу өгчээ.

14. Иаковын хөвгүүд тэдэнд—Бид ингэж болохгүй. Хөвч хөндүүлээгүй хүнд охин дүүгээ өгч чадахгүй. Энэ нь бидэнд ичгүүр болно.

15. Харин ийм нэг болзлыг хангавал, бид та нарт зөвшөөрнө. Хэрэв танай бүх эрчүүд хөвч хөндөх ёслол хийлгэж, бидэнтэй адил болбол,

16. бид охидоо та нарт өгч, танай охидыг бид авна. Тэгээд бид та нартай хамт аж төрж, нэг үндэстэн болцгооно.

17. Хэрэв та нар бидний үгийг сонсохгүй, хөвч хөндөх ёслол хийлгэхгүй бол бид даруй охиноо аваад явна гэв.

18. Тэдний үг Хамор болон түүний хүү Шехемд таалагджээ.

19. Тэр залуу Иаковын охинд дурласан, бас эцгийнхээ гэрт хамгийн хүндтэй нь болох учир түүнийг нь биелүүлэхийг хойшлуулсангүй.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 34