Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 3:8-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Сэрүү ороход ЭЗЭН Бурханы цэцэрлэг дундуур алхаж яваа чимээг сонсоод, эр хүн эхнэртэйгээ хоёул ЭЗЭН Бурханы оршихуйгаас цэцэрлэгийн модон дотор нуугджээ.

9. Гэтэл ЭЗЭН Бурхан хүнийг дуудаж,—Чи хаа байна вэ? гэсэнд

10. тэрээр—Би Таны дууг цэцэрлэг дотор сонсоод, нүцгэн байсан учир айж, өөрийгөө нуусан юм гэж хэлэв.

11. Тэгтэл Тэр—Чамайг нүцгэн байсныг хэн чамд хэлсэн бэ? Бүү ид гэж миний чамд тушаасан тэр модны жимснээс чи идсэн үү? гэж асуусанд

12. хүн—Надтай хамт байлгахаар Таны надад өгсөн тэр эмэгтэй надад тэр модны жимснээс өгсөн. Тэгээд би идсэн гэж хэлэв.

13. ЭЗЭН Бурхан тэр эмэгтэйд—Чи яаж байгаа чинь энэ вэ? гэсэнд тэр эмэгтэй—Тэр могой намайг мэхэлснээс болоод би идсэн гэв.

14. ЭЗЭН Бурхан тэр могойд хандаж,—Чи ийм хэрэг хийсэн учирХамаг мал адгуус хийгээдХээр талын хамаг зэрлэг амьтдаас илүүгээр хараагдсан болой.Чи хэвлийгээрээ мөлхөж,Насан туршдаа тоос шороо идэх болно.

15. Би чамайг тэр эмэгтэйтэй өс хонзонтой,Бас чиний үр хүүхдийг тэр эмэгтэйн үр хүүхэдтэй өс хонзонтой болгох болно.Тэр эмэгтэйн үр хүүхэд чиний толгойг няцалж, чи түүний өсгийг няцлах болногээд

16. бас эмэгтэйд—Би чиний жирэмсний зовлонг үлэмж ихэсгэж,Чи их зовлонтойгоор хүүхэд төрүүлэх болно.Чи эр нөхрийг хүсэн мөрөөдөж,Эр нөхөр чинь чамайг захирна гэв.

17. Адамд хандан—Чи эхнэрийнхээ үгийг сонсож, “Бүү ид!” гэж Миний чамд тушаасан модноос идсэн учирЧамаас болж газарт хараал хүрч,Чи насан туршдаа зүтгэж байж ургацыг нь идэх болно.

18. Газар чамд зангуу ба халгайг ургуулна.Чи тариалангийн талбайгаас ногоо идэх болно.

19. Чи газар шороондоо эргэж очих хүртлээДухныхаа хөлсийг дуслуулан байж хоолоо олж иднэ.Учир нь чамайг газар шорооноос авсан.Чи тоос шороо тул тоос шороондоо буцаж очих болно гэжээ.

20. Хүн эхнэрээ Ева гэж нэрлэжээ. Учир нь тэр амьд бүхний эх болсон ажээ.

21. ЭЗЭН Бурхан Адам ба түүний эхнэрт зориулж, арьсан дээл хийж өмсгөжээ.

22. ЭЗЭН Бурхан—Үзэгтүн! Энэ хүн одоо сайн мууг мэдэх талаараа бидний нэгэн адил болсон. Тэр одоо гараа сунган, бас амийн модны жимснээс авч идээд, мөнх наслах вий хэмээн айлджээ.

23. ЭЗЭН Бурхан хүнийг өөрийг нь гаргаж авсан газар шороог хагалуулахаар Еден цэцэрлэгээс гарган явуулжээ.

24. Тэгээд Бурхан тэр хүнийг хөөж гаргаад, амийн мод уруу хөтлөх замыг хамгаалуулахаар Еден цэцэрлэгийн зүүн талд херубууд болон зүг бүрд эргэлддэг галт илдийг байрлуулан тавьжээ.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 3