Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 25:25-34 Ариун Библи, 2004 (АБ2004)

25. Түрүүлж гарсан хүүхэд нь улаан, бүх бие нь үстэй арьс шиг байсан учир түүнд “Есав” гэдэг нэр өгчээ.

26. Дараа гарсан дүү нь Есавын өсгийнөөс гараараа зуурч гарсан учир түүнд “Иаков” гэдэг нэр өгчээ. Ребека тэднийг төрүүлэхэд Исаак жаран настай байлаа.

27. Хөвгүүд нь өсөж, Есав гарамгай анчин болж, хээр талын хүн болсон атал, Иаков нь номхон дөлгөөн хүн болж, майхандаа суудаг байлаа.

28. Исаак Есавын агнасан ангийн маханд дуртай учир Есавдаа хайртай, харин Ребека нь Иаковтаа хайртай байв.

29. Иаковыг шөл буцалгаж байтал, Есав хээрээс өлсөж ядран эргэж иржээ.

30. Есав Иаковт хандаж—Би өлсөж ядарсан учир чи улаан шөлнөөсөө надад идүүлнэ үү? гэжээ. Иймээс Есавыг Едом гэж дуудах болжээ.

31. Иаков—Ууган хүү байх эрхээ өнөөдөр надад худалдаач гэсэнд

32. Есав—Би үхэх гэж байна. Ууган хүү байх эрх надад ямар ашигтай юм бэ? гэжээ.

33. Иаков—Өнөөдөр надад тангарагла! гэсэнд Есав түүнд тангараглаж, ууган хүү байх эрхээ Иаковт худалджээ.

34. Иаков түүнд эрс буурцагтай шөл талхтай өгсөнд тэрээр идэж уугаад, босож явав. Есав ууган хүү байх эрхээ ингэж үл тоомсорлов.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 25