Бүлэг

  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40
  41. 41
  42. 42
  43. 43
  44. 44
  45. 45
  46. 46
  47. 47
  48. 48
  49. 49
  50. 50

Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 25 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Абрахам дахин нэг эхнэр авсан бөгөөд нэр нь Кетура.

2. Тэрээр түүнд Зимран, Иокшан, Медан, Мидиан, Ишбак, Шуа нарыг төрүүлж өгчээ.

3. Иокшан нь Шеба, Дедан хоёрыг төрүүлжээ. Деданы хөвгүүд нь ашурчууд, летушчууд, леумчууд нар болно.

4. Мидианы хөвгүүд нь Ефа, Ефер, Ханох, Абида, Елдаа нар болно. Тэд цөм Кетурагийн үр удам болой.

5. Абрахам өөрийн хамаг өмчийг Исаакт өгчээ.

6. Абрахам татвар эмсийнхээ хүүхдүүдэд өглөг өгч, өөрийн амьд ахуйд тэднийг хүү Исаакаасаа холдуулан, дорно зүг уруу явууллаа.

7. Абрахам нэг зуун далан тав насалжээ.

8. Абрахам өндөр насыг наслаад, амьсгалаа хурааж, өөрийн өвөг дээдэс уруу оджээ.

9. Түүний хүү Исаак, Ишмаел хоёр түүнийг Мамрегийн өмнө тал дахь хит хүн Зохарын хүү Ефроны талбай дахь Махпела агуйд оршуулжээ.

10. Тэр газрыг Абрахам хитчүүдээс худалдан авсан байв. Абрахам, түүний эхнэр Сара хоёрыг тэнд оршуулжээ.

11. Абрахамыг нас барсны хойно түүний хүү Исаакийг Бурхан ерөөж, Исаак Беер-лахаи-роин хавьцаа нутаглан суух болов.

12. Сарагийн шивэгчин египет бүсгүй Хагараас Абрахамд төрүүлж өгсөн хүү Ишмаелын үр удам нь энэ болой.

13. Хөвгүүдийн нэрс тэдний төрсөн дарааллаар дараах болой: ууган хүү Небаиот, удаах нь Кедар, Адбеел, Мибсам,

14. Мишма, Дума, Масса,

15. Хадад, Тема, Иетур, Нафиш, Кедема нар болно.

16. Эдгээр нь Ишмаелын хөвгүүд байсан бөгөөд тосгон суурин, овгийнхоо дагуу арван хоёр овгийн удирдагчдын нэрс ажээ.

17. Ишмаел нэг зуун гучин долоон насыг наслаад, амьсгалаа хурааж, өөрийн өвөг дээдэс уруу оджээ.

18. Тэд Ассири хүрэх зам дагуу Египетийн зүүн зүгт орших Хавилагаас аваад Шур хүртэл ах дүүс нартайгаа дайсагналцан нутаглан суудаг болжээ.

19. Абрахамын хүү Исаакийн үр удам нь ийм болой. Абрахам Исаакийг төрүүлж,

20. Исаак дөчин настайдаа Паддан-арамын арам хүн Бетуелийн охин, арам хүн Лабаны охин дүү Ребекаг эхнэр болгон авчээ.

21. Исаак эхнэрээ жирэмслэхгүй болохоор нь түүний төлөө ЭЗЭНд залбирсанд ЭЗЭН гуйлтыг нь сонсож, эхнэр Ребека нь жирэмсэлжээ.

22. Хүүхдүүд нь эхийнхээ хэвлий дотор тэмцэлдсэнд—Надад юунд ийм зүйл тохиолдоно вэ? гэж хэлээд, Ребека ЭЗЭНээс асуухаар одов.

23. ЭЗЭН түүнд—Чиний хэвлий дотор хоёр үндэстэн байна.Чиний биеэс хоёр үндэстэн салах бөгөөдНэг үндэстэн нь нөгөөгөөс хүчтэй баТом нь багадаа зарцлагдах болно гэлээ.

24. Түүний төрөх болоход хэвлийд нь ихэр хүүхэд байжээ.

25. Түрүүлж гарсан хүүхэд нь улаан, бүх бие нь үстэй арьс шиг байсан учир түүнд “Есав” гэдэг нэр өгчээ.

26. Дараа гарсан дүү нь Есавын өсгийнөөс гараараа зуурч гарсан учир түүнд “Иаков” гэдэг нэр өгчээ. Ребека тэднийг төрүүлэхэд Исаак жаран настай байлаа.

27. Хөвгүүд нь өсөж, Есав гарамгай анчин болж, хээр талын хүн болсон атал, Иаков нь номхон дөлгөөн хүн болж, майхандаа суудаг байлаа.

28. Исаак Есавын агнасан ангийн маханд дуртай учир Есавдаа хайртай, харин Ребека нь Иаковтаа хайртай байв.

29. Иаковыг шөл буцалгаж байтал, Есав хээрээс өлсөж ядран эргэж иржээ.

30. Есав Иаковт хандаж—Би өлсөж ядарсан учир чи улаан шөлнөөсөө надад идүүлнэ үү? гэжээ. Иймээс Есавыг Едом гэж дуудах болжээ.

31. Иаков—Ууган хүү байх эрхээ өнөөдөр надад худалдаач гэсэнд

32. Есав—Би үхэх гэж байна. Ууган хүү байх эрх надад ямар ашигтай юм бэ? гэжээ.

33. Иаков—Өнөөдөр надад тангарагла! гэсэнд Есав түүнд тангараглаж, ууган хүү байх эрхээ Иаковт худалджээ.

34. Иаков түүнд эрс буурцагтай шөл талхтай өгсөнд тэрээр идэж уугаад, босож явав. Есав ууган хүү байх эрхээ ингэж үл тоомсорлов.