Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 24:8-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Хэрэв тэр бүсгүй чамайг дагаж ирэхийг хүсэхгүй бол, чи миний энэ тангаргаас чөлөөлөгдөх болно. Зөвхөн хүүг минь битгий тийш нь аваачаарай гэв.

9. Тэгээд зарц өөрийн эзэн Абрахамын өгзгөн дор гараа тавьж, энэ тухай түүнд тангараглав.

10. Тэгээд эзнийхээ тэмээнээс арвыг, эзнийхээ янз бүрийн үнэт эдлэлээс аваад, Месопотами тийш хөдөлж, Нахор хотод иржээ.

11. Үдшийн үеэр буюу эмэгтэйчүүдийн ус авахаар гардаг үеэр тэрээр хотын гаднах худгийн дэргэд тэмээгээ хэвтүүлэв.

12. Тэр залбирч—Миний эзэн Абрахамын Бурхан ЭЗЭН! Та өнөөдөр намайг тэр бүсгүйтэй уулзуулж, миний эзэн Абрахамд хайр энэрэл үзүүлнэ үү?

13. Хотынхны охидыг ус авахаар гарч ирэхэд би худгийн дэргэд зогсож байгаад,

14. нэгэн охинд “Чи ваараа тонгойлгож, уснаасаа надад уулгана уу?” гэхэд тэр бүсгүй “Уу, уу! Би бас таны тэмээг ч усалж өгье” гэж хэлбэл тэр нь Таны зарц Исаакт Танаас заяасан хүн мөн болно. Түүгээр Та миний эзэнд хайр энэрэл үзүүлснийг би мэднэ гэв.

15. Зарцыг үгээ хэлж дуусаагүй байтал Ребека мөрөн дээрээ ваартайгаа гарч ирэв. Тэр Абрахамын дүү Нахорын эхнэр Милкагийн хүү Бетуелийн охин байжээ.

16. Тэр бол харваас маш гоо үзэсгэлэнтэй, өдий хүртэл эр хүнтэй ойртоогүй, онгон охин ажгуу. Тэр бүсгүй худаг уруу очиж, ваараа усаар дүүргээд дээш гарч ирэв.

17. Зарц түүнтэй уулзахаар гүйж очоод—Чи надад ваартай уснаасаа жаахан уулгана уу? гэсэнд

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 24