Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 24:51-61 Ариун Библи, 2004 (АБ2004)

51. Ребека таны өмнө байна. Түүнийг аваад яваарай. ЭЗЭНий айлдсан ёсоор тэрээр таны эзний хүүгийн гэргий болог.

52. Абрахамын зарц тэдний үгийг сонсоод, газарт бөхийн, ЭЗЭНд мөргөөд,

53. алт мөнгөн эрдэнэс, хувцас хунар гаргаж, Ребекад өгөв. Тэр түүний ах болон ээжид нь бас үнэт зүйлс барьжээ.

54. Тэр болон түүнийг дагалдагсад идэж уугаад, хоногложээ. Өглөө босож, тэрээр—Намайг эзэнд минь буцааж явуулна уу? гэхэд

55. Ребекагийн ах, ээж хоёр—Охин минь арваад хоног бидэнтэй хамт байг, тэгээд дараа нь тэр явж болно гэв.

56. Тэр хүн тэдэнд хариу өгүүлрүүн—Намайг битгий удаа. ЭЗЭН замыг минь өлзийтэй болгосон учир намайг явуулж, эзэнд минь буцааж өгөөч гэв.

57. Тэд—Бид охиноо дуудаж, түүнээс асууя гээд

58. Ребекаг дуудаж,—Чи энэ хүнтэй хамт явах уу? гэж асуусанд тэрээр—Би явна хэмээн хариулжээ.

59. Тэгээд тэд өөрсдийн охин дүү Ребекаг болон түүний асрагч эхийг Абрахамын зарц хийгээд дагалдагчидтай хамт явуулжээ.

60. Тэд Ребекаг ерөөн,—Охин дүү минь,Чи мянга түмэн хүний эх болох болтугай!Чиний үр хүүхэд дайсныхаа хотын хаалгыг эзлэх болтугай! хэмээжээ.

61. Ребека болон түүний шивэгчид босоцгоож, тэмээндээ мордон, тэр хүнийг даган хөдөлж, зарц нь Ребекаг аваад явлаа.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 24