Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 24:5-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Зарц нь—Хэрэв тэр бүсгүй намайг дагаж энэ нутагт ирэхийг хүсэхгүй бол яах вэ? Тэгвэл таны гарч явсан нутагт хүүг чинь буцааж аваачих уу? гэж асуужээ.

6. Абрахам түүнд—Чи миний хүүг тэнд буцааж аваачуузай.

7. Намайг эцгийн минь гэрээс, төрсөн нутгаас минь салгаж ирүүлэн, “Би энэ газар нутгийг чиний үр хүүхдүүдэд өгнө” гэж надад тангараглан хэлсэн Тэнгэрийн Бурхан ЭЗЭН Өөрийнхөө тэнгэр элчийг чиний өмнө илгээнэ. Тэгээд чи тэндээс миний хүүд эхнэр сонгох болно.

8. Хэрэв тэр бүсгүй чамайг дагаж ирэхийг хүсэхгүй бол, чи миний энэ тангаргаас чөлөөлөгдөх болно. Зөвхөн хүүг минь битгий тийш нь аваачаарай гэв.

9. Тэгээд зарц өөрийн эзэн Абрахамын өгзгөн дор гараа тавьж, энэ тухай түүнд тангараглав.

10. Тэгээд эзнийхээ тэмээнээс арвыг, эзнийхээ янз бүрийн үнэт эдлэлээс аваад, Месопотами тийш хөдөлж, Нахор хотод иржээ.

11. Үдшийн үеэр буюу эмэгтэйчүүдийн ус авахаар гардаг үеэр тэрээр хотын гаднах худгийн дэргэд тэмээгээ хэвтүүлэв.

12. Тэр залбирч—Миний эзэн Абрахамын Бурхан ЭЗЭН! Та өнөөдөр намайг тэр бүсгүйтэй уулзуулж, миний эзэн Абрахамд хайр энэрэл үзүүлнэ үү?

13. Хотынхны охидыг ус авахаар гарч ирэхэд би худгийн дэргэд зогсож байгаад,

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 24