Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 40:19-34 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. ЭЗЭНий Мосед тушаасны дагуу тэрээр асрын дээгүүр майхныг татаж, дээр нь майхны бүтээлгийг тавив.

20. Дараа нь тэр гэрчлэлийг авч, авдарт хийгээд, дамнуургуудыг нь авдартай холбоод, дээр нь өршөөлийн суудлыг тавив.

21. Тэгээд тэрээр авдрыг асар дотор оруулж, ЭЗЭНий Мосед тушаасны дагуу дэлгэц болгон хөшгийг өлгөөд, гэрчлэлийн авдрыг далдлав.

22. Дараа нь хөшигний гадна, асрын хойд талд, хурлын майхан дотор тэрээр ширээг байрлуулав.

23. ЭЗЭНий Мосед тушаасны дагуу тэрээр ЭЗЭНий өмнө ширээн дээр талхыг дэс дараатайгаар тавив.

24. Дараа нь ширээний эсрэг зүгт асрын өмнө талд, хурлын майхан дотор дэнлүүний суурийг тавив.

25. ЭЗЭНий Мосед тушаасны дагуу тэрээр ЭЗЭНий өмнө дэнлүүнүүдийг асаалаа.

26. Дараа нь тэр хурлын майхан дотор хөшигний өмнө алтан тахилын ширээг байрлуулав.

27. ЭЗЭНий Мосед тушаасны дагуу тэрээр анхилуун утлагыг түүн дээр шатаав.

28. Тэгээд тэр асрын үүдэнд хөшиг өлгөв.

29. ЭЗЭНий Мосед тушаасны дагуу тэр хурлын майхны асрын үүдний өмнө шатаалт тахилын ширээг байрлуулж, түүн дээр шатаалт тахил болон идээн өргөлийг өргөв.

30. Тэгээд тэр угаалгын савыг хурлын майхан ба тахилын ширээний хооронд байрлуулж, угаалганд зориулан дотор нь ус хийв.

31. Мосе, Аарон болон хөвгүүд нь гар, хөлөө түүнд угаав.

32. Тэд хурлын майханд орохдоо, мөн тахилын ширээнд ойртохдоо ЭЗЭНий Мосед тушаасны дагуу угаалга хийдэг байв.

33. Тэгээд асар болон тахилын ширээг бүхэлд нь тойруулан тэр хашаа босгож, хашааны хаалганд хөшиг өлгөв. Ингээд Мосе ажлаа дуусгалаа.

34. Тэгтэл хурлын майхныг үүл бүрхэн, ЭЗЭНий цог жавхлан асрыг дүүргэлээ.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 40