Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 31:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. ЭЗЭН Мосед айлдан—

2. Харагтун, Би Иуда овгийн Хурын ач, Урийн хүү Безалелыг нэрээр нь дуудсан билээ.

3. Би түүнийг мэргэн ухаан, ойлголт, мэдлэг, бүх талын ур чадварт Бурханы Сүнсээр дүүргэсэн нь

4. алт, мөнгө, хүрлээр уран хийцтэй зүйлсийг хийлгэж,

5. суулгах чулуунуудыг засуулж, мод сийлүүлэхийн тулд ба түүнийг бүх талын ур чадвараар ажиллуулахын тулд билээ.

6. Харагтун, Би Өөрөө Дан овгийн Ахисамахын хүү Охолиабыг түүний хамт томилсон юм. Миний чамд тушаасан бүхнийг хийлгэхээр Би ур чадвартай бүх хүмүүсийн зүрхэнд ур чадварыг өгсөн.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 31