Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 28:1-3 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Надад тахилч болгон үйлчлүүлэхээр Израилийн хөвгүүдийн дундаас өөрийн ах Аарон ба түүний хөвгүүд болох Надаб, Абиху, Елеазар, Итамар нарыг хамтад нь өөрийнхөө дэргэд байлгагтун.

2. Өөрийн ах Аароны алдар ба үзэсгэлэнд зориулан ариун хувцас хий.

3. Аарон нь Надад тахилчаар үйлчлэхийн тулд, түүнийг ариусгахаар хувцас хийхийг мэргэн ухааны сүнсээр Миний дүүргэсэн бүх уран хүмүүст хандаж өгүүлэгтүн.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 28