Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 21:1-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Чиний тэдэнд тогтоох хуулиуд нь эдгээр юм.

2. Хэрэв чи еврей боол худалдан авбал, тэр зургаан жил зарагдах ёстой. Харин долоо дахь жилдээ тэр хөлс мөнгө төлөлгүйгээр чөлөөлөгдөнө.

3. Тэр ганцаараа ирвэл ганцаараа явах ёстой. Хэрэв тэр эхнэртэй бол эхнэр нь түүнтэй хамт явна.

4. Хэрэв эзэн нь түүнд эхнэр өгч, эхнэр нь түүнд хөвгүүд, охидыг төрүүлбэл эхнэр хүүхдүүд нь эзний харьяат тул тэр ганцаараа явах ёстой.

5. Гэвч хэрэв боол «Би эзэндээ болон эхнэр, хүүхдүүддээ хайртай. Би чөлөөлөгдөж явахгүй» гэж үнэхээр хэлбэл,

6. эзэн нь түүнийг Бурханы өмнө авч очоод, дараа нь түүнийг хаалга эсвэл хатавчинд аваач. Эзэн нь түүний чихийг шөвгөөр цоолж, тэр насан турш эзэндээ үйлчлэх ёстой.

7. Хэрэв хүн охиноо шивэгчин болгон худалдвал тэр нь эрэгтэй боол шиг чөлөөлөгдөх эрхгүй.

8. Хэрвээ эзэн нь түүнийг өөртөө зориулан сонгож авсан боловч тэрээр эзнийхээ нүдэнд таалагдахгүй бол эзэн нь түүнийг чөлөөлж явуулах ёстой. Эзэн нь түүнд шударга бус хандсанаас болж түүнийг харь хүмүүст худалдах эрхгүй.

9. Хэрэв түүнийг хүүдээ зориулж сонгон авбал түүнтэй охин шигээ харьцах ёстой.

10. Тэр өөртөө өөр эхнэр авсан ч анхны эхнэрээ хоол, хувцсаар хангаж, эр эмийн харьцаатай байх ёстой.

11. Хэрэв тэр эдгээр гурван зүйлийг биелүүлэхгүй бол анхны эхнэр нь ямар ч мөнгөгүйгээр юу ч авалгүй явах ёстой.

12. Хүн цохиж алагчийг заавал алах ёстой.

13. Хэрэв тэр нөгөө хүнийг отоогүй, харин Бурхан түүний гарт цаад хүнийг унагасан бол түүний зугтаах газрыг Би та нарт тогтоож өгнө.

14. Хэрэв хүн хөршөө алахаар төлөвлөж, санаатайгаар түүний эсрэг үйлдвэл тэр хүнийг Миний тахилын ширээнээс аваад ал.

15. Эцэг эхээ цохигчийг заавал алах ёстой.

16. Хүн хулгайлагч түүнийгээ зарсан ч бай, эсвэл хулгайлагдсан хүн нь түүний эзэмшлээс олдсон ч бай, хулгайчийг заавал алах ёстой.

17. Эцэг эхээ хараагчийг заавал алах ёстой.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 21