Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 99:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. ЭЗЭН захирдаг. Хүмүүсийг чичрүүлэгтүн.Тэрээр херубуудын дээр залардаг. Газар дэлхийг ганхуулагтун.

2. ЭЗЭН Сионд агуу бөгөөдБүх үндэстний дээр өргөмжлөгдсөн.

3. Таны агуу, сүрдмээр нэрийг тэд магтан дуулаг.Тэр бол ариун.

4. Хааны хүч чадал нь шүүхийг хайрладаг.Та тэгш ёсыг батжуулсан.Та Иаковын дотор шүүх ба зөв шударга байдлыг гүйцэлдүүлсэн.

5. Бидний Бурхан ЭЗЭНийг өргөмжилж,Түүний хөлийн гишгүүрийн өмнө мөргөгтүн.Тэр бол ариун.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 99