Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 96:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. ЭЗЭНд шинэ дууг дуулагтун.Бүх дэлхий ЭЗЭНд дуулагтун.

2. ЭЗЭНд дуулж, Түүний нэрийг магтагтун.Түүний авралын сайн мэдээг өдрөөс өдөрт тунхаглагтун.

3. Түүний алдрыг үндэстнүүдийн дунд,Түүний гайхамшигт үйлсийг бүх ард түмнүүдийн дунд тунхаглагтун.

4. ЭЗЭН аугаа их учир эрхэм дээдээр магтагдах юм.Бүх бурхдаас илүүгээр Түүнээс эмээвэл зохино.

5. Учир нь хүмүүсийн бүх бурхад бол хоосон шүтээнүүд,Харин ЭЗЭН тэнгэрүүдийг бүтээсэн.

6. Цог жавхлан ба сүр жавхлан Түүний өмнө,Хүч чадал ба үзэсгэлэн Түүний ариун газарт байдаг.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 96