Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 90:13-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Өө, ЭЗЭН, буцаж ирээч. Хэдий болтол вэ?Өөрийн зарц нарыг өрөвдөөч.

14. Биднийг баясгалантайгаар дуулж, насан туршид баярлан байхын тулдӨглөөд биднийг Өөрийн хайр энэрлээр хангаач.

15. Биднийг зүдрээсэн өдрийнхөө тоогоор болонБидний хор хохирол үзсэн жилүүдийн тоогоор биднийг баярлуулаач.

16. Өөрийнхөө үйлсийг зарц нартаа,Өөрийнхөө сүр жавхланг хүүхдүүдэд нь үзүүлээч.

17. Бидний Бурхан Эзэний ивээл бидэн дээр байх болтугай.Бидний гарын үйлсийг бидний төлөө бат тогтоогооч,Тийм ээ, бидний гарын үйлсийг бат тогтоогооч.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 90