Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 80:2-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Ефраим, Бениамин болон Манассегийн өмнө Өөрийн хүчийг харуулан,Биднийг аврахаар ирээч!

3. Бурхан, биднийг сэргээжӨөрийн нүүр царайг гэрэлтүүлээч,Тэгвэл бид аврагдах болно.

4. Түмэн цэргийн Бурхан ЭЗЭН,Та хэдий болтол Өөрийн хүмүүсийн залбиралд уурлах вэ?

5. Та тэднийг нулимсаар хооллож,Тэдэнд нулимсыг ихээр уулгасан.

6. Та биднийг хөршийн маань маргааны бай болгодог бөгөөдДайснууд маань өөрсдийнхөн дундаа шоолон хөхөрдөг.

7. Түмэн цэргийн Бурхан, биднийг сэрээж,Өөрийн нүүр царайг гэрэлтүүлээч,Тэгвэл бид аврагдах болно.

8. Та усан үзмийн нэгэн модыг Египетээс гаргасан.Та үндэстнүүдийг хөөн гаргаж, түүнийг суулгасан.

9. Та түүнд хөрсийг бэлтгэсэн бөгөөдТэр нь газарт гүнзгий үндэслэж, нутгийг дүүргэсэн.

10. Түүний сүүдэр уулсыг бүрхсэн бөгөөдТүүний мөчрүүд Бурханы хуш шиг байв.

11. Тэр мөчрөө далай хүртэл,Салаагаа Мөрөн хүртэл сунгасан.

12. Замаар явж өнгөрөгч бүхэн жимсийг нь түүхээрЮунд Та түүний ханыг нураасан бэ?

13. Ойн бодон гахай түүнийг идэж,Тал хээрт хөдөлдөг бүхэн түүгээр хооллодог.

14. Түмэн цэргийн Бурхан, дахин эргэн ирээч, бид Танаас гуйж байна.Тэнгэрээс өнгийн харж, энэ усан үзмийн модыг болон

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 80