Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 79:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Бурхан, үндэстнүүд Таны өв уруу иржээ.Тэд Таны ариун сүмийг бузарлажээ.Тэд Иерусалимыг балгас болгожээ.

2. Тэд Таны зарц нарын цогцсуудыг тэнгэрийн шувуудад хоол болгон,Таны бурханлаг хүмүүсийн махан биеийг газрын араатнуудад өгсөн.

3. Тэд цусаа Иерусалимын эргэн тойронд ус мэт урсгасан.Тэднийг оршуулах хэн ч байгаагүй.

4. Бид өөрсдийн хөршүүдэд буруутан,Бидний эргэн тойронд байгсдад доог тохуу болсон.

5. ЭЗЭН, хэдий болтол вэ? Та мөнхөд уурласаар байх уу?Таны хардалт гал шиг шатах уу?

6. Өөрийн уур хилэнг Таныг мэддэггүй үндэстнүүд,Таны нэрийг дууддаггүй хаанчлалууд дээр асгаач.

7. Учир нь тэд Иаковыг залгиж,Орших газрыг нь цөл болгосон.

8. Бидний өвөг дээдсийн гэм бурууг бидний эсрэг бүү санаач.Бид маш дор орсон учирТаны өршөөлөөр биднийг хурдан угтан авахаар ирээч.

9. Бидний авралын Бурхан, Өөрийн нэрийн алдрын төлөө бидэнд туслаач.Өөрийн нэрийн төлөө биднийг аварч, бидний гэмийг уучлаач.

10. Юунд үндэстнүүд “Тэдний Бурхан хаана байна вэ?” гэж хэлэх ёстой вэ?Таны зарц нарын урссан цусны өс хонзонБидний нүдэнд үндэстнүүдийн дунд мэдэгдэх болтугай.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 79