Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 61:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Бурхан, миний хашхирахыг сонсооч.Миний залбиралд чих тавиач.

2. Миний зүрх сэтгэл дарамтанд ороход газар дэлхийн хязгаараас би Таныг дууддаг. Надаас өндөр хадан тийш намайг хөтлөөч.

3. Учир нь Та миний хоргодох газар,Дайсны эсрэг бат бэх цамхаг байсаар ирсэн билээ.

4. Өөрийн майханд намайг мөнхөд суулгаач.Таны жигүүрийн дор намайг хоргодуулаач.Села

5. Бурхан, Та миний тангаргуудыг сонссон билээ.Та нэрээс тань эмээгчдийн өвийг надад өгсөн.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 61