Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 33:16-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Хүчит цэргээр аврагдах хаан гэж үгүй.Агуу хүчээр чөлөөлөгдөх дайчин эр гэж үгүй.

17. Морь бол ялалтын хоосон найдвар бөгөөдӨөрийн агуу хүчээр ч хэнийг ч аварч чадахгүй.

18. Харагтун, ЭЗЭНий мэлмий Өөрөөс нь эмээгчдийг,Түүний хайр энэрэлд найдагчдыг хардаг нь

19. Тэдний сэтгэлийг үхлээс аварч,Тэднийг өлсгөлөн дунд амьд үлдээхийн тулд байдаг юм.

20. Бидний сэтгэл ЭЗЭНийг хүсэн хүлээдэг.Тэр бол бидний тусламж болон бидний бамбай юм.

21. Бид Түүний ариун нэрд итгэдэг учраасБидний зүрх Түүнд баярладаг.

22. ЭЗЭН, бидний Танд найдсаны дагууТаны хайр энэрэл бидний дээр байх болтугай.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 33