Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 33:10-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. ЭЗЭН улс үндэстнүүдийн зөвлөгөөг үгүй хийдэг.Тэрээр хүмүүсийн төлөвлөгөөг үр дүнгүй болгодог.

11. ЭЗЭНий зөвлөгөө мөнхөд,Түүний зүрхний төлөвлөгөө үеийн үед байдаг.

12. Өөрсдийн Бурхан нь ЭЗЭН байдаг улс буюуӨөрийнхөө өв болгохоор Түүний сонгосон ард түмэн ерөөлтэй еэ!

13. ЭЗЭН тэнгэрээс хардаг.Тэрээр хүний хөвгүүдийг бүгдийг хардаг.

14. Өөрийн оршин байгаа газраас ТэрээрДэлхийн бүх оршин суугчид уруу хардаг.

15. Тэр тэд бүгдийн зүрхийг бүтээдэг бөгөөдТэд бүгдийн үйлсийг ойлгодог юм.

16. Хүчит цэргээр аврагдах хаан гэж үгүй.Агуу хүчээр чөлөөлөгдөх дайчин эр гэж үгүй.

17. Морь бол ялалтын хоосон найдвар бөгөөдӨөрийн агуу хүчээр ч хэнийг ч аварч чадахгүй.

18. Харагтун, ЭЗЭНий мэлмий Өөрөөс нь эмээгчдийг,Түүний хайр энэрэлд найдагчдыг хардаг нь

19. Тэдний сэтгэлийг үхлээс аварч,Тэднийг өлсгөлөн дунд амьд үлдээхийн тулд байдаг юм.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 33